Цаг үеийн мэдээ

Хумхын ордын 2025 оны зурхайг танилцуулж байна.

Олон нийтийн хандлагад цахим орчин илүү нөлөөлөх тул та үүнд зохицох шинэ хэв маягийг хүсэмжилнэ. Цаасан дээр буусан ч амьдрал дээр ахиц гардаггүй хууль дүрэмтэй, дүр эсгэсэн улс орны одоогийн байдлаас бараг бүх хүмүүс залхана. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ. Өөрчлөлтөд дургүй хүмүүс бусдыг турхиралтад өртөнө. Гэхдээ та хүнд нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Энэ оны эхээр бизнес эрхлэгч хумхуудад санхүүгийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно. Аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар муудах магадлалтай. Муу энерги их үе тул элдэв түрэмгийлэлд өртөхөөс сэргийл. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Оны дунд үед эрүүл мэнд эмзэг байх төлөвийг од эрхэс зааж байна. Од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Сөрөг энергитэй муу зүйлээс аль болох хол байж өөрийн гэрлэн бүрхүүлийг сэвтээхгүй байж чадах юм бол бүх зүйл хүссэнээр болно. Нийгмийн зөв хөгжлийн төлөө сайн дурын үйлсэд нэгдэж, дуу хоолойгоо нэмэрлэх хэрэгтэй. Оны сүүл рүү мөнгө санхүүгийн зогсонги байдал үүсэх магадлалтай тул түүнийг даван гарах нөөц бололцоог эртнээс төлөвлөж бэлтгэх хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа, ажлын стрессээс өөрийн эрүүл мэнд, дархлааны системээ хамгаал. Ажил мэргэжлийн ахиц дэвшилд тулгарах бэрхшээлд сэтгэлээр уналгүй, тууштай тэмц. Хумхын ордныхонд ойр дотнын хүмүүс болон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал,нөмөр нөөлөг маш их хэрэгтэй цаг үе.

Таны сурталчилгаа