Цаг үеийн мэдээ

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан тогтмол нэмэх хуультай болсон. Үүний дагуу УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулан 297.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв.

2024 оны байдлаар манай улсын төрийн албанд 226.2 мянган хүн ажиллаж байна. Эдгээрийн цалин энэ сараас эхлэн зургаан хувиар нэмэгдэж байгаа юм. УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа инфляцын түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ.

 

Таны сурталчилгаа