Шинэ төрлийн коронавирусийн эсрэг гидроксихлорохин болон азитромицин эмнүүд эерэг үр дүн гаргаж байгаа талаар "International Journal of Antimicrobial Agents" сэтгүүлд Францын эрдэмтэд ярьжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар COVID-19-т зориулсан тусгай эм бэлдмэл байхгүй ч улс орнуудын эрдэмтэд хэдэн зуун туршилтуудыг өдөр бүр хийсээр байна. Франц эрдэмтдийн үндсэн судалгаа хоёр эмийн группээс бүрдсэн байна: ремдесивир буюу вирусийн эсрэг идэвхитэй эм бэлдмэл, мөн хлорохин болон гидроксихлорохиний агууламжтай эмнүүдийг туршсан байна.
Лабораторийн туршилтаар гурван эм SARS-CoV-2 вирусийн эсрэг үйлчилж эхэлсэн ба хлорихинийг өнөөдөр COVID-19-ийн эсрэг Хятад улсад ашиглаж байна. Гэсэн ч практик дээр туршиж үзэхийн тулд эмнэлзүйн туршилтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Франц эрдэмтэд анхны эмнэлзүйн туршилтыг хийж гидроксихлорохинийг тусад нь азитромицинийг антибиотоктой хэрэглэж үзэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна. Туршилтыг Марсельскийн их сургуулийн Méditerranée Infection халдварын эмнэлэгт хийжээ.
Уг туршилтад 36 насанд хүрсэн COVID-19-халдвар авсан иргэд болон SARS-CoV-2 халдвараар өвчилсөн иргэд хамрагджээ. Шинэ эмийг хэрэглэж үзэхээс татгалзсан 16 иргэнд эмнэлзүйн эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн байна.
Үлдсэн 14 өвчтөнд 10 хоногийн туршид 200 грамм гидроксихлорохиний сульфатыг өдрийн 3 удаа хэрэглэжээ. Мөн 6 хүнд гидроксихлорохиноос гадна эхний 2 өдөр 500мл азитромицинийг өдөрт нэг удаа, дараа нь 4 өдөр 250 мл-аар хийжээ. Тэдгээр иргэдийн бие организм гидроксихлорохин болон азитромициний холимогийг сайн хүлээж авсан байна. Харин 5 дахь өдөр нь эдгээр өвчтөнүүдээс шинжилгээ авч үзэхэд коронавирусийн халдвар сөрөг гэж гарсан ба дараагийн өдөр дахин үзэхэд мөн адил үр дүн үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, COVID-19 халдвартай иргэд 5 өдрийн дараа бүгд эдгэсэн байна. Сонирхолтой нь зөвхөн гидроксихлорохинийг 8 өдрийн турш хэрэглэсэн эмэгтэй эдгэхгүй байсан бол азитромицинтэй хавсарч хэрэглэж үзэхэд тэр дороо вирус устсан үр дүн өгчээ.
Франц эрдэмтэд энэхүү туршилтад оролцсон хүмүүсийн тоо бага байсан гэдгийг онцлоод одоо илүү олон хүнийг хамруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: ria.ru