Цаг үеийн мэдээ

Америкт халдвар хурдтай тархаж буйд Хятад улсыг буруутгаж байгаа үед 3-р сарын 20-нд Австралийн ерөнхий сайд Моррисон хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө: "Олонх тохиолдол нь Америкаас үүсэлтэй" гэжээ. Австрали 20-ны оройгоос эхлэн гадаадын иргэдийг Австрали руу нэвтрэхийг хоригложээ. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Америк халдварын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй. Америкийн "Атлантын сар" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд: Дэлхийн бусад орон шинэ төрлийн коронавирусийг олон нийтийн эрүүл мэндийн сүрдүүлэл хэмээн үзэж байгаа бол Америкийн удирдагч түүнийг олон нийтийн харилцааны асуудал хэмээн үзэж, асуудлыг зохицуулах гол арга барил нь асуудал оршиж буйг үгүйсгэж буй ядвал. Энэ нь улс төрд ашигтай боловч олон нийтийн эрүүл мэндийн хямралыг улам хүндрүүлэв гэжээ. Америкийн улс төрчид бодит арга хэмжээ аваагүйн улмаас халдвараас урьдчилан сэргийлэх алтан боломжийг алдаж, халдварын дэгдэлтийг нууж, хувьцаагаа зарах зэргээр асар их ашиг олж, хувийн ашиг сонирхолоо бодон, ард иргэдийн аюулгүй байдлыг үл тоон, бүр эцэстээ хамаг муугаа бусдад тохон, олны анхаарлыг сарниулан, өөрийн улс төрийн байрь сууриа бэхжүүлж байна. Чухам хэн нь дэлхий нийтийн халдвараас сэргийлэх боломжийг алдагдуулж байна вэ гэдэг талаар маргах зүйл алга болж байна. Австрали нэгэнт "сэрэмжийн дохио" өгч, барууны орнууд Америкийг сохроор дагавал үр дагавар нь гамшиг болно гэсэн юм. Их Британийн Лондон хотын захирагч Садик Хан "The Guardian" сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ: Бид дэлхийн эдийн засагт зохицуулалт хийж байж шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Энэ вирус нь "Хятадын Вирус" биш юм, харин дэлхийн улс орон бүхэнтэй холбоотой. Америк уламжлалт манлайллын үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа учир энэхүү манлайллах хариуцлага Их Британи болон Европын бусад орны удирдагчдад ногдож байна гэжээ.

Таны сурталчилгаа