Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд НХМГ-аас хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтаар:
-Үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан,
-Ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй,
-Хувцас солих өрөө байхгүй,
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
-Гар угаах нөхцөлөөр хангаагүй,
-Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан бөгөөд агуулах байхгүй зэрэг зөрчил дутагдлууд байна.
Пүнтүүзийг гадна орчин бохирдолтой талбай буюу гадаа нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа ба иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.