Ираны модель Квазель Ядегари гэрийн тэжээвэр зэрлэг амьтадтайгаа авхуулсан зураг, бичлэгээ инстаграмдаа оруулснаар өөрийгөө хэрэгт унагасан байна. 22 настай модель бүсгүй гэртээ арслангийн зулзага, могой, нохой тэжээдэг юм байна.
Амьтан тэжээх хоббитой хэмээн тайлбарлаж байгаа тэрээр арслангийн зулзагыг 9 мянган доллараар худалдан авсан гэжээ.
Тэрээр могойг өөрийгөө чимэх зорилгоор машиндаа үргэлж авч явдаг гэнэ. Туркийн цагдаа нар түүнийг зэрлэг амьтдыг хууль бусаар олж авч гэртээ байлгасан хэрэгт буруутгасан байна. Түүний амьтдыг наймаачид хууль бус аргаар Туркийн хилээр нэвтрүүлж, худалдаалсан юм байна.