Монгол улсын хэмжээнд 1,047,596 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 46951 буюу 4.4 хувь нь мотоцикл үүнээс 4514 буюу 9.6 хувь нь Өвөрхангай аймагт бүртгэлтэй гэсэн судалгаа байдаг.
Өвөрхангай аймгийн иргэдийн мотоциклын хэрэглээ бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр учраас мотоциклтой аваар осолд орох асуудал их байдаг байна.
Өнгөрсөн оны хувьд аймгийн хэмжээнд мотоциклтой холбоотой 9 осол хэргийн гомдол мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 2 хүн гэмтэж, 2 хүн амиа байжээ.
Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Өвөрхайнгай аймгийн Замын цагдаагийн тасгаас хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд "Мотоцикль" хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч нарт стандартын шаардлага хангасан хамгаалах малгайг тогтмол хэрэглэж хэвших, мөн тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэрэл ойлгогч цацруулагчийг наах талаар зөвлөн ажиллаж байгаа юм.