Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023 оны ТОП аж ахуйн нэгжийг эрэмбэлж танилцууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд орон нутгийн өмчит "Тавантолгой”ХК Монгол улсын 2023 оны топ 10 төрийн өмчит компаниар шалгарлаа.
"Тавантолгой"ХК-ийн хувьд ил тод, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллахын зэрэгцээ улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй хөрөнгө оруулалтаараа ийнхүү Монгол улсдаа эхний аравдугаарт эрэмбэлэгдээд байна.