Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.
ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун: ЭХЗХ-ноос цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт хийсэн талаар мэдээллийг хүргэж байна. Сүүлийн үед эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлтэй асуудлуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хүчтэй яригдаж байгаа. Түүний нэг нь ЭХ-ний салбарын санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал. ЭХ-ний салбар цахилгаан, дулааны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь үнээс доогуур алдагдалтай үнээр борлуулдаг. Энэхүү их хэмжээний алдагдал нь цаашдаа ЭХ-ний салбарыг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэж байна. Тэгэхээр ЭХ-ний салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд зайлшгүй үнэ тарифын асуудлыг авч үзэх шаардлага тулгараад байгаа. Үнэ тарифт хоёр зүйлийг голчилсон. Нэгдүгээрт, цахилгаан дулааны үнийг өөрийнх нь өртөгт ойртуулах. Өртөгт нь хүргэх арга хэмжээ авч байна. Үүнд ямар нэгэн ашиг тооцогдоогүй. Хоёрдугаарт, энэ үнийг тогтоохдоо хэрэглэгчдэд ачаалал бага байхаар зохицуулсан.
Дулааны эрчим хүчний үнийг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, айл өрхүүд ирэх оноос нэмэгдсэн өртгөөр төлөлтөө хийнэ. Энэ жилдээ хуучин үнээ мөрдөж явна.
Цахилгаан эрчим хүчний хувьд аж ахуйн нэгжийн үнэд 30 хувиар өөрчлөлт оруулж байна. Айл өрхийн хувьд хэд хэдэн шинэ аргачлалыг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, хэрэглээнээс хамарсан шаталсан тарифыг шинээр мөрдүүлж эхэлнэ. Хэрэглээнээсээ хамаарч хэрэглэгч төлбөрөө төлнө. 0-150 квт хүртэлх хэрэглээг одоо 140 төгрөгөөр тооцож байгаа. Үүнийг 175 төгрөгөөр тооцно. 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр тооцно. 300 квт цагаас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор боллоо.
2024-11-15
Аливаа бараа бүтээгдэхүүн ядаж өөрийн өртгөөрөө борлуулагдаж байх нь оршин байх зах зээлийн зарчим нь шүү дээ. Гар утасны төлбөрөөс хямдхан эрчим хүч гэж юу байхав дээ.
Admin
2024-11-15
Ene fizdanuud…ard tumnii nuruund achaa uuruuleed uursduu idej uuj hevtdeg uhej dald orson novshnuud shuu