ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 9-15-ны 15:00 цагийн байдлаар:
И-баримт гар утасны аппликейшнээр 5268 иргэн, 5575 удаагийн гүйлгээгээр нийт 359.9 сая төгрөгийн шимтгэл төлжээ.`
И-Монголиагаар 1512 иргэн, 1992 удаагийн гүйлгээгээр нийт 87.8 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.