Онцгой байдлын ерөнхий газрын гурван дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг чөлөөлсөн аж.
Одоогоор ямар шалтгаанаар чөлөөлсөн нь тодорхойгүй байна.