Монгол улсын 2024 оны топ 100 аж ахуй нэгжийн нэгээр "Алтан жолоо" групп шалгарч 31 дүгээр байранд эрэмбэлэгдлээ.
Монгол улсын үндэсний компаниудын нэг АЛТАН ЖОЛОО ГРУПП нь 1992 оноос эхлэн гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр 32 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан, өдгөө 10-аад охин компанитайгаар зах зээлээ өргөжүүлэн ажиллаж байна. Алтан жолоочуудын эгнээд хэдэн мянган ажилтан албан хаагчид ажиллаж, хамтын үнэ цэнийг бүтээж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, улсын төсөвт төлсөн татвар, ажлын байрны үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэмжээгээр эрэмбэлэгддэг энэхүү шалгаруулалтад 23 дахь жилдээ шалгарч байна. Бидний энэхүү амжилтад үргэлж хамт байдаг хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран зүтгэгч болон харилцагч байгууллагууддаа амжилт хүсэн, ХАМТЫН ҮНЭ ЦЭН -ийг бүтээлцсэн ажилтан, албан хаагчид, хамт олондоо талархал илэрхийлье.
“АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА” АЛТАН ЖОЛОО ГРУПП