Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Зарим бүтэлгүйтлээ бусдад тохох хэрэггүй. Буруу үедээ ажил хэргээ эхлүүлсэнд их шалтгаан оршиж байгааг санаарай. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Үүнээс үүдэлтэй бодлогогүй алхам, буруу шийдвэр гарч болзошгүй. Дотнын хүндээ сэтгэл баясгах үг хэлж, гэнэтийн бэлэг барь. Хувийн амьдралаа эмх цэгцтэй, эерэг таатай байлгах тал дээр сайн анхаар. 

Үхэр: Өмнө гаргасан төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Мэргэжлийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл гарвал ажлын туршлага нэн чухал байна. Өөрийн хичээл зүтгэл болон төвлөрлөөс ажлын үр дүн хамаарна. Мөнгө санхүүгийн хувьд тооцоотой хандахгүй бол зарлага тань орлогоос хэтрэх байдал үүснэ. 

Ихэр: Шинэ дүр төрх хэрэгтэй үе. Амьдрал шийдэмгий онцгой шийдвэр гаргахыг тань хүлээж байна. Зарим өөрчлөлт танд амжилтыг авчрах болно. Сайн найз нөхөд таатай нөлөө үзүүлж мэднэ. Танд маш таатай боломжийн санал ирнэ. Гэхдээ танд шууд зөвшөөрөх зориг зүрх дутаж магадгүй. 

Мэлхий: Хамтрагч болон ойр дотнын хүмүүсийн санал шүүмжлэлийг дуулгавартай сонссоноор таны аливааг харах өнцөг өргөн болно. Таны дургүй хүн байлаа гээд ашигтай санал, санаачилгаас нь татгалзах хэрэггүй. Харин ч нааштайгаар хүлээж авах нь таны ирээдүйд эерэг нөлөөтэй байна. Спортоор хичээллэх, эрүүл агаарт алхах зэрэг нь энэ өдөр тохиромжтой байна. 

Арслан: Бага зэргийн асуудлын төлөө тархиа толгойгоо их гашилгах хэрэггүй. Ялимгүй зүйлд ч бие тавгүйрхэж ядрах, толгой өвдөх зэргээр хямарна. Эрүүл мэндэд үүссэн асуудлыг хайхралгүй бүү орхи. Биеийн хүчний ачааллаас татгалз. Гэр бүлийн чухал хэрэгцээнд багагүй хэмжээний мөнгөөр худалдан авалт хийнэ. Хоол хүнсэндээ анхаарч, зөв эрүүл амьдралын хэмнэлийг хэвшүүлэх хэрэгтэй. 

Охин: Ажил хэргийн асуудалд тэгтлээ төвлөрч суух гэсний хэрэггүй. Бие даан хийх дуртай зүйлээ оролд. Сонирхолтой сэдвээр ярилцах, дуртай спортоороо хичээллэх зэрэг нь ашиг тустай байх болно. Амьдралын ямар ч хэмнэлд байсан аз эз зэрэгцэн орших болно. Харин хир зэрэг ухаалаг байх эсэхээс эцсийн үр дагавар дүгнэгдэх болно. 

Жинлүүр: Өөртөө хэцүү үүрэг даалгаврыг бий болгох, олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж бүү хичээгээрэй. Нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт нь хувийн амьдралд таагүйгээр тусах болно. Өөрийн төлөвлөсөн ажлаа амар хялбараар хийж гүйцэтгэ. Цаашдын ажил хэргийн цар хүрээг өргөтгөх хэрэгтэй болно. Нөхцөл байдал эргэлзэж тээнэгэлзсэн биш эрс шийдэмгий байхыг шаардана. 

Хилэнц: Хувийн амьдралд тань сайн сайхан өөрчлөлтүүд гарч магадгүй тул үүнд бэлэн байх хэрэгтэй. Амьдралын эрч хүч ихээхэн нэмэгдэнэ. Ажилч хичээнгүй зан чанар болон аливаа асуудалд буурь суурьтай хандах хандлага тань зорьж тэмүүлсэндээ хүрэх замд тохиолдох бүхий саад тотгорыг даван туулах бололцоог гаргаж өгөх болно. 

Нум: Таны хөдөлмөрч зан бусдыг өөртөө татах болно. Амжилтаа тогтоон барихын тулд жижиг зүйлд анхаарлаа сариулалгүйгээр эрч хүчтэй зүтгээрэй. Өнөөдөр энгийн эсвэл дуртай зүйлээсээ биш, харин сонин содон зүйлээс таашаал авна. Эрсдэлтэй худалдаа наймааны ажилд одгүй байхыг анхааруулж байна. 

Матар: Таны бусдад хэт найддаг зан томоохон асуудал үүсгэж болзошгүй. Гэхдээ үүнийг хэт их дэвэргэх хэрэггүй. Тэвчээртэй байх юм бол таны бодож байсан зүйл тун удахгүй биеллээ олох болно. Өр зээл, хуучин авлага өглөгөө цэгцлэх асуудлыг ойрын үед амжуулаарай. Эргэн тойрны хүмүүстээ эерэг энерги бэлэглэхийг хичээ. 

Хумх: Цаг агаар болон бусад гадаад нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны байдал тогтворгүй болж улмаар бие махбод тавгүйтэж мэднэ. Хамтран ажиллагсад болон түншүүддээ дэмий найдлага төрүүлэх үг үйлдэл гаргахаас сэргийл. Таны гаргасан санал санаачилга нь бусдын дэмжлэгийг авахгүй байж мэднэ. Ялимгүй саад тотгор их гарах боловч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй байх. 

Загас: Өөрийн үзэл бодолтой зөрчилдөх нь амьдралдаа алдаатай шийдвэр гаргахын үндэс болдгийг ямагт санаарай. Өөрийн үзэл бодол, санал санаачилгаа ямар ч тохиолдолд хамгаалж авч үлдээрэй. Ажил хэргийн хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тохиролцоонд хүрэх, зөвшилцөх шаардлага тулгарч магадгүй тул та үүнд бэлэн байгаарай. 

Таны сурталчилгаа