Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-д Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ.
Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэрбээр ДАШТ-д дөрөв дэх удаа оролцож, анхны медалиа хүртэж байгаа ба өмнө нь 4-5 байр эзэлж байлаа.