Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 16, 17-нд нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна. 

2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -25...-30 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -20…-22 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -19…-21 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа