Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Хугацаа нь дуусаад байсан БНХАУ дахь Элчин сайд Д.Ганхуягийг чөлөөлж, оронд нь Бригадын генерал Т.Бадралыг томиллоо. Мөн Элчин сайдгүй байгаа БНСУ-д ГХЯ-ны мэргэжлийн дипломатч Н.Эрдэнэтуяаг томилж, нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. 

Мөн хуралдаанаар М.Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилжээ. Тэрээр 2019 оны зургадугаар сараас хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар ажиллаж байсан юм. Түүнээс өмнө дараах албан тушаалуудад ажиллаж байжээ.

-1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал,

-2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга,

-2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,

-2019 онд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

 

Таны сурталчилгаа