Шинэ коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталсантай холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталжээ. Хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа,10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм байна.