Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сараас эхлэн үйлчилгээний газрууд болох баар, ресторан, лоунж, пабуудын ажиллах цагийн хуваарийг 22:00 цаг болгох шийдвэр гарч хэрэгжиж байсан.
Тэгвэл өмнө гарсан захирамжийн хуулийн үйлчлэл 2020.04.30-аар дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ.
Уг захирамжид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгажээ.