Цаг үеийн мэдээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр /2020.04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр долоон улсаас 278 иргэн эх орондоо ирсэн. Тэгвэл эдгээр иргэд дотор улстөрийн албан тушаалтнууд болон  нэр нөлөө бүхий хүмүүс багтаж ирсэн гэх хардлага олны дунд яваад буй. Энэ талаар Батболдын Баттүшиг өөрийн цахим хуудаснаа: 

"Би ахмад настай, өвчин зовлонтой хүмүүс эх орондоо буцахыг дэмжээд буцах өргөдөл өгөөгүй ээ гэж өмнө нь хэлж байсан. Одоо ч Сөүлд байна. Хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэдэг ч хүнийг ингэж ор үндэсгүйгээр гүтгэх нь буруу зүйл гэж бодож байна. Заригийнхан маань ташаа мэдээлэлдээ залруулга хийнэ биздээ? zarig.mn гэжээ.

Таны сурталчилгаа