Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийжээ.
Турк улсад анхны КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 12 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 18 сая сурагч хичээлээ цахимаар болон телевизийн гурван сувгаар дамжуулан хүлээн авч эхэлсэн байна. Сурагчид хичээлийн жилийн эхний улирлын дүнгээр анги дэвшүүлэхээр болсон байна.
Туркийн сурагчид Туркийн үндэсний олон нийтийн радио, телевиз /TRT/ болон Үндэсний Боловсрол, мэдээллийн сүлжээ /EBA/-ний сувгаар нийтдээ 1,600 хичээл болон 20,000 гаруй интерактив контентыг хүлээн авч байгаа талаар хятадын Синьхуа агентлаг 4 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлжээ.
Бүгд Найрамдах Турк Улсад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 120,204 байгаа бөгөөд үүнээс 3,174 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /eurointegration.com/