Словен улс ковид-19 цар тахлыг даван туулж, амжилттай ялан дийлсэн Европын анхны орон болсон гэдгээ зарласан байна. Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд тус улсад халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 2 сая гаруй хүн амтай Словен улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавируст халдварын нийт 1464 тохиолдол бүртгэгдэж, 103 хүн амиа алдсан байна.
Словений засгийн газар хувь хүн болон аж ахуй нэгжүүдэд цар тахлын үед олгож байгаа тусламжаа энэ сарын сүүлээр зогсоохоор болсон байна. Мөн шат дараалалтайгаар хөл хориог цуцалж, хилээ нээхээр шийдвэрлэжээ. Тус улсад ирэх даваа гаргаас эхлэн томоохон худалдааны төв, ресторан, зоогийн газар, зочид буудлуудын үйл ажиллагааг сэргээхээр болсон байна.