АНУ-ын 17 мужийн хүүхдүүдэд Кавасаки синдром оношлогджээ.
Америкийн эмч нарын хэлж буйгаар 4-6 долоо хоногийн дараа бага насны хүүхдүүдэд коронавирустэй тэмцэж эсэргүүцсэний дараа бие махбодийнх нь дархлааны хариу урвалын илрэл Кавасаки синдромтой төстэй олон системт үрэвсэлийн синдром гэх мэт хачирхалтай тохиолдлын тоо нэмэгдэнэ гэнэ. Тэдний үзэж байгаагаар ийм тэсрэлт нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий даяар- шинэ коронавирусний томоохон голомт болно.
АНУ-д 220 ийм тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний тоо нэмэгдсээр, хэд хэдэн хүүхэд нас баржээ. Италийн эмч нар Кавасаки синдромоор өвчилсөн хүүхдийн тоо 30 дахин нэмэгдсэн байна гэжээ. Халдвар судлаачид уг синдром нь вирусийн дархлааны хариу урвал удаашрсанаас үүдэлтэй бөгөөд нэлээн эрт батлагдсан өвчин болох Кавасаки синдромтой төстэй гэж үздэг.
Кавасаки синдром анх 1967 онд түүнийг тайлбарласан Японы эмчийн нэрээр нэрлэгддэг ховор өвчин юм. Энэ өвчнөөр цусны судасны үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, хавдар зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ синдром нь ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүдэд халдварладаг байна.