Улсын их дэлгүүрт өчигдөр 16:40 минутын орчимд гал гарсан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл гарсан галыг өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны 21:00 цагийн үед бүрэн унтрааж дуусгасан бол өнөөдөр УИД-ийн түрээслэгчид өнөөдөр өглөөнөөс эхлэн бараагаа тоолохоор дугаарлаж байна.
УИД-ийн 5, 6, 7 дугаар давхрууд галд өртсөн бөгөөд өртөөгүй нэгдүгээр давхрын түрээслэгчдээс эхлэн тасаг тасгаар нь хэсэгчлэн, тооллогын багийнхныг бүртгэн оруулж, ажиллаж байна. Түрээслэгчид 2-3 касс, ажилчны хамтаар ямар ч цүнх, хайрцаггүй орж, гарахдаа юу ч авахгүй, зөвхөэ бараагаа тоолоод гарч ирж байгаа юм.
Тухайн үед орох ээлжээ хүлээн зогсох түрээслэгчдийн ихэнх нь даатгалтай гэдгээ мэдээлж байлаа.