Цаг үеийн мэдээ

"Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.

Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран бид дор бүрнээ яавал энэ болон эцэс хотод тустай түүнчлэн бусдад тустай өдрийг өнгөрүүлж болохоор байна улам хичээе.

Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юмсан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно.

Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм" хэмээн МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж айлдав.

 

Таны сурталчилгаа