Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Тасганы овооны хойд талын автомашины замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу шалгахад иргэн Б согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Мицубиши маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчиж явсан 9 болон 16 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтэл учруулсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай жолооч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.