2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил болон хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй байх нь таныг ахин дэвшиж, амжилт гаргахад муугаар нөлөөлж байгаа гэдгийг сана. Өөрт байгаадаа сэтгэл дүүрэн байхыг зөвлөж байна. Амьдрал тань уйтгар санагдаж, хөнгөн зугаа цэнгэл хөөх бодол төрнө. Гэхдээ буруу зуршлаа хянахгүй бол алдаагаа засаж залруулахад хэцүү байх болно
Үхэр: Хамаатан садан, төрөл төрөгсдийн дунд бяцхан баяр тэмдэглэх, уулзан учрах боломж тохионо. Найрсаг харилцаа, инээд хөөр үр хүүхдүүдэд тань ихээхэн эерэг нөлөөг үзүүлнэ. Хайртай хосууд гэрлэх санал тавих, үр хүүхэдтэй болох зэрэгт тохиромжтой байна. Ганц бие хүмүүсийн хувьд сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Ихэр: Хэн нэгний хэлсэн үгнээс болж сэтгэлээр унаж, хайран цагаа баран хэрэггүй. Дэмий өнгөрүүлэх цагаа багасгаж, чухал зүйлдээ бүхий л анхаарлаа хандуулах нь олон боломжийг танд олгох болно. Хувийн зорилго, тэмүүлэлгүй бусдын аясаар хөдлөх хандлагатай байх тул өөртөө итгэлтэй байх нь чухал. Хайр дурлалын харилцаанд ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бололтой.
Мэлхий: Зарим мэдрэмж хуурамч байх тул шийдвэр гаргахдаа яарсны хэрэггүй. Алдах магадлал өндөр байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, бусад хүмүүсийг нэгтгэхэд таатай үе. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах нь сайхан санагдана. Гэхдээ шинэ танилтай болоход тийм ч тохиромжтой бус байж мэднэ. Хайр сэтгэлийн шинэ харилцаа үүсгэхэд ч тохиромжтой цаг үе биш бололтой.
Арслан: Идэвх зүтгэл тань таагүй хандлагыг холдуулж чадна. Гэвч хувийн амьдралд өөрчлөлт болж магадгүй. Тодорхойгүй нөхцөл байдлыг зайлшгүй учрал тохиолоор ирж байгаа зүйл гэж ойлго. Таагүй нөхцөл байдлаас болж алдагдалд орж болзошгүй. Эрүүл мэндээ сайн хамгаалах тал дээр санаа тавь.
Охин: Үнэтэй эд зүйл худалдан авахаар зэхэж байгаа бол гэнэтийн сонголт хийх хэрэггүй. Сайн судалгаа хийсний дараа сонголт хийвэл илүү сэтгэлд нийцтэй, үр өгөөжтэй байх болно. Сэтгэлд сэвтэй бүрэн таалагдаагүй зүйл авах хэрэггүй. Өнөөдөр өөрийгөө ямар ч нөхцөл байдлаас эвтэйхэн гаргаж авах чадвар танд байна.
Жинлүүр: Өөртөө итгэлтэй байх үе. Ажилдаа сайн төвлөрөх байдлаа эргүүлэн авчрахыг хичээ. Өнөөдөр та ашигтай нөхцөл байдлыг бий болгож чадна. Биеэ тоосон, хөнгөн хийсвэр зан нь нөхцөл байдлыг буруу үнэлэх магадлалыг үүсгэж болно. Хувийн амьдралд тань хүндрэл учруулж болзошгүй. Хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь тохиромжтой байн
Хилэнц: Холын төлөвлөгөө, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх зорилгоор шинэ ажлыг эхлүүлэх болон хувийн уулзалтууд нь эерэг үр дүнг танд авчрах болно. Оюун санаагаа ариусгах боломж гарна. Мэргэжлийн салбарт үйл ажиллагаагаа явуулах, арилжаа наймаа хийх болон уран бүтээл туурвихад таатай байна.
Нум: Та бусдын дарамт шахалтыг мэдрэх ч түүнд их ач холбогдол өгөх хэрэггүй. Гэхдээ ямар хариу арга хэмжээ авахаа сайн тооцоолж хөдөл. Чухал бичиг цаасны ажил эсвэл санхүүгийн зарцуулалтаа хэн нэгэнд даатгаж найдах нь томоохон алдагдалд оруулж болзошгүй. Болж өгвөл цаг заваа зохицуулан, бүхнийг амжуул.
Матар: Зөв санаа, нарийн мэдрэмж нь тэнцвэртэй байдлыг авчирна. Хэт ачаалал авалгүй, амар тайван байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Амьдралаа өөрчилж болохуйц шинэ мэдээлэл олж авах боломжтой. Зарим нэг нь шинэ танилтай болж магадгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүсийг гуниглал, ганцаардал тойрохгүй шүү.
Хумх: Ямар ч тохиолдлыг тайван хүлээж авах хэрэгтэй. Ялихгүй жижиг зүйлийг ч хүндээр тусгаж авах нь амар тайван байдлыг алдагдуулж, сэтгэл санаа болон бие махбодын сул дорой байдлыг бий болгоно. Бусадтай сөргөлдүүлж болзошгүй аливаа асуудлаас холхон байхыг зөвлөж байна. Хайртай хүндээ бүх анхаарал халамжаа зориулснаар та тайвшралыг олж авна.
Загас: Бодол санаа, хувийн асуудлаа таарсан болгондоо дэлгэх хэрэггүй. Ихэнх тохиолдолд танд тулгарсан асуудал нь бусдын хувьд амны зугаа төдий л зүйл байна. Өөрийн амьдралаа өөрөө босгоно мэднэ гэдгийг санаарай. Өнөөдөр од эрхсийн таатай нөлөөгөөр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж чадна. Эрсдэлтэй мөч тохиох ч эзэн хичээвэл аз од алга болохооргүй байна.