ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй байдаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөнд байх "Пентатерра" уурхайн талаар “Генералын хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн.
Уг нэвтрүүлгийн мөрөөр генерал Д.Гэрэл хуулийн байгууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн долоон сарын хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж байгаа билээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13 ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр уг уурхайд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн үзлэг хийж байна.