Цаг үеийн мэдээ

2020.08.04 МЯГМАР ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр

Үс засуулбал : Өвчин ирнэ

Наран ургах, шингэх : 05.33 - 20.24 

Барилдлага : Үхэх

Шүтэн барилдлага : Сэрэхүй

Суудал : Огторгуй 

Аргын тооллын 8 сарын 4. Ангараг гараг. Билгийн тооллын 16. Тооно одтой шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.