Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас Прокурорын байгууллагатай хамтран “Гэмт хэргийн илрүүлэлт, зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг хуульд нийцүүлж шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр /2024.11.25/ зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнийг нээж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат болон холбогдох албан тушаалтан, алба хаагчид оролцлоо. 

“Мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл”, “Гэмт хэрэг илрүүлэх болон мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх”, “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Нутаг дэвсгэр хариуцсан прокурор, цагдаагийн газар, хэлтсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд мэдээлэл явуулж байна. 

Таны сурталчилгаа