Нийтийн тээврийн хэрэгслийн дугуйнд нэмэлт бэхэлгээ хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн замын хөдөлгөөнд оролцож байгаа тухай иргэд цахим сүлжээнд нийтэлжээ.
Тухайн асуудлаар Нийтийн тээврийн бодлогын газраас:
"2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйнд стандарт бус бэхэлгээ хийсэн тул зөрчлийг яаралтай арилгуулан жолоочид сануулах арга хэмжээ авч, шагнал цалинг хасах шийдвэр гаргасан" гэх мэдээлэл өглөө.