Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ 9 сарын 7-ны өдрийн 10:00 цагийн орчим адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 9-ний өдрийн 16:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 9 сарын 10-ны 07:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 13:30 цагт Есөнбулаг сум Жаргалант багийн иргэн А-ийн гэрээс эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.