Цаг үеийн мэдээ

2020 оны тавдугаар сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн үндэсний ашиг сонирхолд аюул заналхийлэл учруулж мэдэх Хятадын оюутан, эрдэмтдийг нутаг дэвсгэртээ оруулахыг хязгаарлах зөвлөмж гаргасан юм. Технологи, оюуны өмч хулгайлах зорилготой байж болзошгүй Ардын чөлөөлөх армитай холбоотой хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Боловсролын яамнаас тус хязгаарлалтад эсэргүүцэл зарлаж байсан байна.

TikTok latest: Beijing calls Donald Trump's bluff in multibillion-dollar  deal with bombshell dropped into conditions of sale

Түүнчлэн 2018-2019 оны хооронд Хятад улсын 370 мянга гаруй оюутан АНУ-ын их, дээд сургуульд суралцсан аж. Хятад улсын хэвлэлийн төлөөлөгч “Виз нь цуцлагдсан хүмүүсийн ихэнхи нь төгсөх ангийн оюутнууд, эрдэмтэн судлаач нар байна” гэж тодорхойлжээ. Вашингтоны визийг цуцлах хүрээ нь шинжлэх ухааны чиглэлээр төгссөн хятад магистрантуудаас гадна бакалаврын оюутнууд, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад байв.

АНУ болон БНХАУ боловсролын салбарт хамтарч ихээхэн хамтарч ажилладаг. Харин одоогийн байдлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, импортын бараа бүтээгдэхүүн, дээр нь нэмээд боловсролын салбарт мөргөлдөөн бий болоод байгаа юм.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа