Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд үүний гурван багц/1, 3, 5/-ын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Уг гурван багц буюу нийт 130 орчим км замын эхний асфальтан хучилтын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээг хийгээд арваннэгдүгээр сарын 1-15-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгааг бүтээн байгуулалтын ажилтай танилцаж яваа Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.
Үлдсэн хоёр багц буюу 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанийн ажил 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. 2, 4 дүгээр багц дээр нэг компани шалгарсан бөгөөд тус компанийн зүгээс ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэн, гэрээ цуцлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.