Цаг үеийн мэдээ

 

Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр олон барилга байгууламжууд баригддаг. Тус байгууламжид орсон хөрөнгө, зардал, үр дүн зэргийг ард иргэдэд нээлттэй байлгах үүднээс Боловсролын салбарт  анх удаа Нийслэлийн Удирдлагын санаачлагаар 2016-2020 оны хугацаан дахь 2231 төсөл арга хэмжээг 100 гаруй нарийвчилсан судалгааг хийж гарын авлага гаргажээ. Нийслэлийн Боловсролын салбар болон ОУ-ын байгууллагууд хамтран ажилласан байна. 

Үүнтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагын удирдлагууд мэдээллээ.

 

2016-2019 оны хооронд 33 сургууль, 77 цэцэрлэг ашиглалтад орсон хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэв. Мөн тэрээр 60 цэцэрлэг, 35 сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэсэн юм.

 

Швецарын хөгжилийн агентлагийн захирал Стефани Бурриг:

“Энэхүү гарын авлага гарснаар төрийн хөрөнгийн зарцуулалт иргэдэд ил тод болж, төр засаг хариуцлагатай болох юм. Хөрөнгө оруулалтын датаг танилцуулснаар Яамдуудын хамтын ажиллагаа улам сайжрах юм. Улс орнууд хамтарч ажиллавал үр дүн илүү сайн гарах юм. Бодлого төлөвлөлтийн газрын ажилтнууд, хөрөнгө оруулалтын газрын ажилтан зэрэгт хамтарч ажилласан баярлалаа” гэлээ.

 

Хот төлөвлөлтийн эдийн засагч Н.Эгиймаа:

“Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийснээр ажлын байр ихсэх, хүүхдүүдийн сурах орчин сайжирч,  олон олон сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтанд орох юм. Тус гарын авлагат засвар, төхөөрөмж, ажлын байр, сурах орчин зэрэг сайжирсан уу гэдгийг онцолсон юм. Дата сайн бол дараагийн хөрөнгө оруулалт сайн байх болно. Мэдээллийн баазаа үүсгэж чадсан 2231 судалгааг багтаасан ба татвар төлөгчидийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хийсэн.Төрийн болон хувийн хэвшил зэргээс үзүүлсэн туслалцаа болон Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье” гэв. 

 

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд уг төслийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Мөн иргэдэд ил тод байлгах үүднээс Төрийн болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын үр дүнг тайлагнаж, Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг цаашдын жилүүдэд улам ихэсгэх асуудлыг онцолсон юм.

Таны сурталчилгаа