Дархан-Уул аймагт харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж болох Г.Чинбат, Алтанзул нар сайхан сэтгэлт ард иргэдийн илгээсэн хандивын мөнгөөр эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлаж байсан.
Тэгвэл залуу хос Эрдэнэт хотод байшин барьж түүндээ цэцэрлэг ажиллуулан, 16 хүүхдийг асарч байна.
Байшин цэцэрлэгийн тавилга, тоглоомж, ор хэрэгслийг дуучин Нара тэдэнд хандивласан гэнэ.
Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг Н.Алтанзул өдөртөө гэртээ харж байгаа аж.
Энэ тухайгаа тэрээр "Ингээд өөртөө ажлын байртай боллоо. Нэг сарын хичээл зүтгэл, туслаж дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. Цаашдаа би илүү ихийг бүтээж зорьсон зорилгодоо хүрнээ. Одоо би өөрийн гэсэн зүйлээ хамгаалах болно. Энэ их хичээл зүтгэлийг минь бурхан удахгүй шагнаж гурван сахиусыг минь буцааж өгөхөд л болно" гэжээ.