Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допинг илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав үүнтэй холбоотой тайлбарыг өглөө. 

 " Допингийн шинжилгээний хариу Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу авагддаг. Хариуг мөн энэ хуулийн допингийн хяналт авах журмын дагуу өгдөг. Энэ шинжилгээ БНСУ-аас гурав хоногийн өмнө ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага,  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо руу шинжилгээний хариу явуулсан байгаа. Гадуур дөрвөн бөх гэж зарлаад байгаа ч энэ бол тодорхойгүй мэдээлэл. Өмнөх жилийн тухайд алдаатай зүйл гарсан нь утсаар мэдэгдэл өгсөн. Тухайн салбар хорооноос утсаар мэдэгдээд мэдээллийг олон нийтэд цацсан нь хэд хэдэн хууль журмыг зөрчсөн явдал болсон. Өөрөөр хэлбэл тухайн бөх допинг хэрэглэсэн байх юм бол Б шинжилгээнийхээ хариуг өгөх эсэх асуудал гарч ирдэг. Дэлхийн нийтэд А,Б шинжилгээ гэж хоёр шинжилгээ байдаг. Магадгүй ямар нэгэн алдаанаас болоод шинжилгээний хариу зөрүүтэй байна гэж үзээд Б шинжилгээний хариу авна гээд бөх хүсэлт гаргасан бол тэр хариуг иртэл тухайн бөхийн нэр хүндэд халдаж болохгүй дүрэмтэй. Мөн олон улсад баримталж байгаа дүрэм журмыг баримтлах ёстой. Энэ жил утсаар мэдэгдэл өгөхгүй, биечилж өөрсдөд нь хариуг нь өгнө. Шууд шинжилгээний хариуг зарлаж болохгүй" гэлээ. 

Таны сурталчилгаа