Цаг үеийн мэдээ

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. Түүнийг Канагава мужийн “Hayabusa Eleven” клубт элсэхээр болсон тухай пүрэв гарагт мэдээлжээ. Өдгөө 33 настай Юки Нагасато Америкийн “Red Stars” клубт 2017 онд элссэн бөгөөд тэрбээр 2011 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч байжээ.

 

“Би нас ахих тусам илүү сайн тоглодог болж байгаа. Өөрийгөө ийнхүү сорих гэж байгаадаа баяртай байна” гэж Нагасато хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрбээр эрчүүдийн эсрэг тоглох хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн байна. Японы шигшээ багийн довтлогч байсан тэрбээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн багт идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг харуулахыг хүсэж байгаагаа мөн онцлон хэлжээ. Түүний ах Гэнки Нагасато нь мөн Канагава лигийн хоёрдугаар тойрогт “Hayabusa” клубт тоглож байгаагийн зэрэгцээ түүний эмэгтэй дүү Асано саяхан “Hayabusa Eleven+F” хөл гольфын клубт элсжээ.

 

Таны сурталчилгаа