Намрын тэргүүн хөх бичин сарын найман цагаан цагаан бич өдөр
Үс засуулбал : Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх : 06.28-19.07
Барилдлага : Рашаан
Шүтэн барилдлага : Авахуй
Суудал : Ус
Аргын тооллын 9 дугаар сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргахад зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад өлзийтэй сайн.