Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 10 ширхэг хоёр давхар цахилгаан автобус, 36 ширхэг том оврын цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг цахилгааны дэд станц худалдан авах төслийг зээлийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдвэр гаргасан байна. 

Гэвч одоог хүртэл уг төслийн санхүүжилтийг шийдээгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй байгаатай холбоотойгоор үйлдвэрийн төлөөллүүд дараах мэдэгдлийг хийлээ.

Монгол машин байгууламжийн үйлдвэрийн дарга  М.Гэрэлчулуун:

“Монгол машин байгууламж”  ХК нь Монгол дахь анхны том оврын автобусыг үйлдвэрлэсэн. Автобусны нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсэх хүрэлцэн ирж, Үндэсний үйлдэрлэлээ дэмжиж нийтийн тээврийг улсдаа үйлдвэрлэнэ гэж амлалт өгсөн. Гэвч импортоор дотоодын үйлдвэрийн зарлагаас 40-100 мянган доллараар үнэтэй нийтийн тээврийн тоног төхөөрөмжийг Хятад улсаас зээлээр авах гэж байна. Нэг их наядыг өр нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг санаачилсан УИХ- ын гишүүн С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Хэрэг эрхлэх газрын дарга Оюу-эрдэнэ нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгсөн. 

Санаатайгаар гадаадын улс орноос импотоор тоног төхөөрөмж зээлээр авч дундаас нь цавчихаа больмоор байна. Дотоодын аж үйлдвэрийн салбараа дэмжихгүйгээс болж ихэнхи үйлдвэрүүд хаалгаа барьж байна. Хятад улсаас 1200 ширхэг нийтийн тээврийн эд ангийг худалдаж авбал 242 мянган доллар болно. Харин дотооддоо үйлдвэрлэх юм бол 195 мянган долларын өртөгтэй. Хэрэв бидэнтэй хамтарч ажилласан бол Монгол улсын 500 гаруй инженерүүд ажлын байртай болох байсан. Монгол улсын засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ огт дэмжихгүй, гадаадын улс орны импоотын барааг авч өрийн хэмжээг улам ихэсгэж байна.” гэлээ.

“Монгол машин байгууламж”  ХК-ы ерөнхий инженер Ч.Үнэнбаяр:

Улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний аж үйлдвэр, шинэ технологи, инновацийн салбараа хөгжүүлэх замаар ард иргэдээ тогтвортой ажлын байр, орлогтой болгох зорилгоор УИХ-аас

Төрөөс өндөр технолгийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого-2010

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012

Ногоон хөгжлийн бодлого 2014

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд батлан гаргаж, хэрэгжүүлэх чиг үүргийг өгч ирсэн гэх мэт.

Үүнээс аль нь ч хэрэгжээгүй байгаад гомдолтой байна. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадаад байхад Хятад улсаас нэг их наядын алдагдалтайгаар импотлох хэрэг байв уу? Олон залуус ажлын байртай болж, үндэсний үйлдвэрлэлүүд хөгжих боломжтой байсан.” гэв. 

 

 

Таны сурталчилгаа