Засгийн газар, Улсын онцгой комисс 2020-2021 хичээлийн жилд Хүүхэд харах үйлчилгээнд хоёроос гурван насны хүүхдүүдийг хамруулах тухай хуулийг баталсан. Өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос дараах мэдээллийг хийлээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гишүүн
Б.Өлзийбат
Хүүхэд харах үйлчилгээ нь 2015 онд батлагдсан юм. Жилдээ 80 мянга гаруй хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаггүй байсан бол дөрвөн жилийн хугацаанд 21 мянган хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1200 гаруй хүүхэд харагч, 160 орчим хүүхэд харах төвүүд байгуулагдсан. Их хурлын эмэгтэй гишүүд санаачлан Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөгийг олгосон. Энэ нь 3000 хүүхэд он дуустал үйлчилгээнд бүрэн хамрагдах төсөв юм. Иргэдийн зүгээс оронд нь цэцэрлэг барьсан бол дээр байх байсан гэх гомдол, хүсэлтийг тавьж байсан. Хоёр тэрбум төгрөгөөр 100 ортой нэг цэцэрлэг барина. Тэгэхээр 100 хүүхдийн асуудлыг шийдэх үү, 3000 хүүхдийн асуудлыг шийдэж эцэг эхийн ажлыг тогтвортой хийлгэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Боловсролын салбар 2015-2017 он хүртэл манай төвүүдийг дэмжиж ажилддаггүй байсан бол одоо хамтарч ажиллаж, хүртээмжтэй зүйлсийг хамтран хийж байна” гэв.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн
С.Шүрэн-Эрдэнэ
Манай үйл ажиллагаа нийтдээ таван жилийн хугацаанд 600 гаруй хүүхэд харагчийг ажиллуулж байна. Тэдний 80 хувь нь дээд боловсролтой, мэргэжилийн сургалтанд хамрагдсан, гэмт хэрэг хийж байгаагүй, 18-65 насны хүмүүс ажиллаж байна. Нэг хүүхэд харагч таван хүүхдийг асардаг. Нэг ангид ойролцоогоор 30 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг. Камертай учираас эцэг эхчүүд хүүхдийн аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй. Мөн Коронавирустай холбоотойгоор бүх халдваргүйжүүлэлт, ариутгал стандартын дагуу хийгдсэн байгаа” гэж мэдээллээ.