Цаг үеийн мэдээ

Намрын тэргүүн хөх бичин сарын долоон улаан цагаагчин тахиа өдөр 

Үс засуулбал : Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх : 06.30-19.05

Барилдлага : Арвидах

Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй

Суудал : Уул

Аргын тооллын 9 дугаар сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн  наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргахад зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа