Гадаад, дотоод орчны темпратурын зөрүү багасч, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг 9-11 дүгээо сар, 3-4 дүгээр саруудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгууллаа.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 170 мянган ширхэг зөвлөмжийг зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд, 10 мянган ширхэг сэрэмжлүүлэх зурагт хуудсыг гэр хорооллын худаг, дэлгүүр, түлшний цэг гэх мэт иргэд, олон нийт ихээр цуглардаг цэгүүдэд байршуулжээ. НОБГ, дүүргүүдийн хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран нийт 140 машин механизмаар гэр хорооллын гудамжаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг иргэдэд зарлан мэдээлж ажилласан байна.
2020 оны наймдугаар сараас эхлэн “Өвөлжилтийн бэлтгэл хангаж, хяналт тавих тухай” захирамжийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах гэр, байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагчид тус тус хэрэгжүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
2020 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 20 цагт “Бүх нийтийн угаарын хийн мэдрэгчээр шалгах өдөр" болголоо.