Манай Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.1 тэрбум ам.доллароор өссөн байна. Засгийн газрын нийт өрийн 22.7 их наяд төгрөг буюу 87.5 хувь нь гадаад өр, 1.3 их наяд төгрөг буюу 5.2 хувь нь дотоод өр байна. Харин гадаад худалдааны тухайд 1 тэрбум долларын ашигтай гарлаа.