Цаг үеийн мэдээ

2020 оны эхний 8 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.5 тэрбум, импорт 3.5 тэрбум америк доллар болжээ.

2020 оны эхний 8 сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдааг хийсэн байна. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг эзэлж байгаа юм. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 35.1 хувийг чулуун нүүрс, 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.

Зах зээлд нийлүүлсэн мөнгөний нийлүүлэлтийн тухайд эхний 8 дугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 өсчээ. Зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлт өсөхөд валютын хадгаламж 1.7 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөөд байна. Улсын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулдаг Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлохаж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2  их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

 

 

Таны сурталчилгаа