Ковидын цар тахлаас шалтгаалж эдийн засаг хүндхэн уул уурхай үйлдвэрлэл бага байгаа энэ үед иргэд ажил хайх, ажилд орох хандлага нь нэмэгдсэн байна. Эхний 8 сард улсын хэмжээнд 18920 иргэн бүртгэлтэй ажил хайж байна.
Ажил хайж байгаа иргэдийн насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насны идэр залуус хамгийн идвэхтэй ажил хайж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний 8 сард 4.9 мянган хүн шинээр бүртгүүлсний талаас илүү хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1,2 сая төгрөг болж өмнөх сараас нэмэгджээ. Гэвч нийт ажиллагсадын хамгийн их нь буюу 21 хувь нь 700 мянган төгрөгний цалинтай иргэд байгаа юм.