Намрын тэргүүн хөх бичин сарын зургаан цагаан хар нохой өдөр
Үс засуулбал : Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх : 06.31-19.03
Барилдлага : Үхэхүй
Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй
Суудал : Мод
Аргын тооллын 9 дугаар сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 29, Бага морь одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргахад зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.