Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Өлзийт гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 102 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 9 сарын 16-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 102 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Ганхуягт шилжүүлж өгсөн байна.