Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/ 9 сарын 11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 9 сарын 15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 9 сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 15-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги хүлээн авч Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран мөн өдрийн 19:55 цагт очиж, 9 сарын 16-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.   

Таны сурталчилгаа