Цаг үеийн мэдээ

Японы түүхэн дэх Засгийн газруудаас хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд Абэ Шинзогийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.  Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард огцорч буйгаа зарласан юм. 

Түүний залгамжлагчаар Ёшихидэ Сүгаг Даваа гаригт сонгогдож, Либерал Ардчилсан намын тэргүүн болжээ. Тэрбээр Абэ Шинзог 2006 онд хамгийн залуу Японы Ерөнхий сайд болсноос нь хойш дэргэд хамгийн удаан баруун гар нь болж ажилласан нэгэн. Ёшихидэ Сүга нь Японы хойд хэсгийн Акита мужаас гаралтай гүзээлзгэнэ тариалагчийн хүүгээс улстөрч болсон гэдгээрээ алдартай. Тэрбээр Абэ Шинзогийн эхлүүлээд гүйцээж чадаагүй үйл хэргийг үргэлжлүүлэх аж.

Абэ Шинзогийн эхний засгийн газар 3188 хоног, дараагийн засгийн газар нь өнөөдрийг хүртэл 2822 хоног ажилласан нь хоёулаа Японы түүхэнд хамгийн удаан ажилласан засгийн газраар тодорч байгаа ажээ. 

 

Таны сурталчилгаа