Өнөөдөр Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-аюуш, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нар Аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Цар тахалтай холбоотойгоор МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комиссоос 2019 оны 9 сарын 14-ний өдөр хуралдаж тодорхой шийдвэрийг гаргасан юм. 2020 оны 6 сарын 30 хүртэл олон нийтийг хамарсан байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.
Одоогийн байдлаар 1260 аж ахуйн байгууллагуудыг нээж,11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Өнөөдөр буюу 2020 оны 9 сарын 16-аас эхлэн диско, бүжгийн баруудын үйл ажиллагааг нээж байна. Үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлыг чанд сахиж, хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй гэж мэдээллээ.
Түүнчлэн Аж ахуйн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд мэргэжилийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж “ COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй гэдгийг сануулав.
2020 оны 8 сарын 27-оос эхлэн PC тоглоомын холбооны хүсэлтийн дагуу PC тоглоомын газруудыг үе шаттайгаар үйл ажиллагааг нээж эхэлсэн. Нийслэлийн цагдаагийн газар хяналт шалгалт хийхэд 44 зөрчил илэрч шаардлага хангаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор найман иргэнийг зөрчилийн тухай хуулийн дагуу 1,5 сая төгрөгөөр торгосон гэж мэдээллээ. Цаашид шаардлага хангаагүй байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулиар торгох, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг хийхээр болсон байна.